dobu.mndobu

С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор болжээ

С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор болжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу өчигдөр (2026.09.01) Тагнуулын Ерөнхий газраас С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дэх заалтаар буюу "Үндэсний эв нэгдлийг бусниулах" зүйл ангиар шалгаж, цагдан хориод буй. 

Улмаар түүнийг яллагдагчаар татан, 30 хоног цагдан хорих прокурорын хүсэлтийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хангасан байна.

Сануулахад, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй” гэх агуулга бүхий зүйлийг олон нийтийн сүлжээгээр ярьсан юм.

ЭХТА-ийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах:

1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.