0

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хүрэн баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай буюу Ursus arctos орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.
Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд хүрэн баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал, зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Мөн баавгайтай таарсан тохиолдолд ойртохгүй, аюулгүй зай барин яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэхийг зөвлөжээ.
Баавгай ажиглагдсан тохиолдолд дараах дугааруудад мэдээлнэ:
Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар – 7272-0303
Ажлын бус цагаар: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005
Иргэдийг баавгайг өдөөн хатгахгүй, ойртож зураг авахгүй байх, мөн хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдаа хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.