0

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Дайны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцож байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд Америкийн талаас АНУ-ын Дайны яамны Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Алваро Смит тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдээ дүгнэн, цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээтэй санал солилцож байна.
Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид АНУ-ын Дайны яам болон Төрийн департаментын албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалтууд хийх, АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.