dobu.mndobu

Б.Баасанхүү “Их дуулга“-аас хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Б.Баасанхүү “Их дуулга“-аас хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлага дор манай улсын есөн тамирчин хүч үзэж байгаа юм.

Өчигдөр тэмцээний эхний өдрийн барилдаанууд болж, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ын жингийн тамирчид дэвжээнд гарлаа.

Энэ өдөр Монголын багийн онцлох амжилтыг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү үзүүлж, хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Б.Баасанхүү олон улсын дэвжээнээ эргэн ирж, олимпын эрхийн оноо олгох чухал тэмцээнээс медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Будапештийн Их дуулгын тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд Монголын тамирчид үлдсэн өдрүүдэд бусад жингүүдэд өрсөлдөнө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.