dobu.mndobu

Японд ажиллаж байсан 20 настай Монгол залуу үйлдвэрийн ослоор нас баржээ

Японд ажиллаж байсан 20 настай Монгол залуу үйлдвэрийн ослоор нас баржээ

Японы Хирошима мужийн Күрэ хотод дайрга бутлах үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 20 настай техникийн дадлагажигч залуу туузан дамжуургад татагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, осол есдүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиро дүүрэгт байрлах Kaisei Construction-ийн Ohhiro буталгааны чулууны үйлдвэрт болжээ. 

Талийгаачийг Б.Давасүрэн, 20 настай Монголын техникийн дадлагажигч болохыг цагдаа тогтоожээ. Тэрбээр туузан дамжуургын орчимд хуримтлагдсан элс болон бусад материалыг хүрзээр цэвэрлэж байх үедээ дамжуургын буланд татагдсан байна.

Осол болох үед ойролцоо өөр ажилтан байгаагүй бөгөөд аврагчид ирэхэд залуу газар дээрээ нас барсан байжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нас баралтын шалтгааныг тархины няцрал гэж тогтоосон байна.

Цагдаагийн байгууллага осол гарахад нөлөөлсөн нөхцөл болон үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.