dobu.mndobu

Богдхан ууланд гарсан ой, хээрийн түймрийг цурамд орууллаа

Богдхан ууланд гарсан ой, хээрийн түймрийг цурамд орууллаа

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубийн залуус болон иргэд хамтран ажиллаж, галыг цурамд оруулан хяналтад авсан байна.

Одоогоор хөвдийн гүнд уугилт үргэлжилж байгаа тул алба хаагчид болон оролцогчид галын голомтод хяналт тавьж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд, ууланд алхагчид та бүхэн ууланд ил гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахиж, байгаль орчинд хор хөнөөл учруулах аливаа үйлдэл гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.