0

Архангай аймгийн Цэцэрлэг суманд “Малчин айлын ойролцоо баавгай орж ирлээ” гэх иргэдийн мэдээллийн дагуу холбогдох алба хаагчид газар дээр нь очиж ажиллажээ.
Шалгалтаар эхээсээ төөрч, суурьшлын бүс орчимд орж ирсэн баавгайн бамбарууш болохыг тогтоосон байна. Эрдэнэмандал, Цэцэрлэг сумын байгаль хамгаалагчид бамбаруушийг эрсдэлээс хамгаалж, идэш тэжээлээр ханган хамгаалалтад авчээ.
Улмаар бамбаруушийг суурьшлын бүсээс гаргаж, анх ажиглагдсан ойд нь буцаан шилжүүлэн тавьсан байна.
Иргэдийг зэрлэг амьтантай таарсан тохиолдолд ойртож, үргээхгүй байх, өөрсдөө барих оролдлого хийхгүйгээр холбогдох байгууллагад нэн даруй мэдээллэхийг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.