dobu.mndobu

Баянзүрх дүүргийн 20 англи хэлний багш Филиппин Улсад суралцжээ

Баянзүрх дүүргийн 20 англи хэлний багш Филиппин Улсад суралцжээ

Баянзүрх дүүргийн англи хэлний 20 багш Филиппин Улсад 28 хоногийн хугацаатай сургалтад хамрагдаж, хэлний мэдлэг, заах арга зүй, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ.

Тус сургалт нь Баянзүрх дүүргээс 2026 оныг “Иргэн төвтэй соёл, хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор хэрэгжүүлж буй хүний хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийн нэг юм.

Тодруулбал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы санаачлан хэрэгжүүлж буй “Боловсрол–Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд “C1 ТЭМҮҮЛЭЛ” төслийг хэрэгжүүлсэн байна.

Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн англи хэлний 20 багш Филиппин Улсын Себү аралд байрлах PHILINTER EDUCATION CENTER-д 28 хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагджээ.

Сургалтын үеэр багш нар англи хэлний мэдлэгээ ахиулахаас гадна орчин үеийн сургалтын арга зүй, заах ур чадвараа хөгжүүлсэн байна.

Төслийн үр дүнд сургалтад хамрагдсан багш нарын ур чадвар 2-3 түвшнээр ахисан бодит үр дүн гарчээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан хөтөлбөрт хамрагдсан багш нарын олж авсан мэдлэг, ур чадварыг сурагчдад түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцолсон байна.

Мөн дүүргийн Засаг дарга И.Баттөгс “C1 ТЭМҮҮЛЭЛ” төслийг цаашид илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилттой байгаагаа илэрхийлжээ.

Харин Филиппин Улсад суралцсан багш нар олж авсан мэдлэг, туршлагаа дүүргийнхээ бусад англи хэлний багш нарт түгээхээр бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна.

Ингэснээр “C1 ТЭМҮҮЛЭЛ” төсөл нь багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ дүүргийн хэмжээнд англи хэлний сургалтын чанар, арга зүйг сайжруулахад чиглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.