0

Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгууллаа.
“Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын модуль нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн сонгогдсон 75 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, аймгийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хүүхэд хөгжил, хамгаалал болон тэгш хамран сургах боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн зэрэг нийт 180 сургагч багшийг бэлтгэлээ.
Сургалтын 2 дахь үе шат
Бэлтгэгдсэн сургагч багш нар 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулахын зэрэгцээ аян, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.