dobu.mndobu

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар сэрүүсэж +11..+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 4 градусаар сэрүүсэж +13..+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар сэрүүсэж +11...+13 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +5 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.