dobu.mndobu

Х:17 чиглэлийн автобус Цонжинболдог орчимд зогсдог болно

Х:17 чиглэлийн автобус Цонжинболдог орчимд зогсдог болно

Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Х:17 чиглэлийн “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн автобусыг Цонжинболдог орчимд зогсоохоор болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хамтран Цонжинболдог орчимд автобусны урд болон хойд зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байна.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-аас Цонжинболдог чиглэлд нийтийн тээврээр зорчих боломжтой болж байна.

Тус чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.

Х:17 чиглэлийн автобусаар зорчиход том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн төлбөртэй.

Мөн ирэх онд Цонжинболдог орчимд автобусны буудлын байгууламж бий болгохоор төлөвлөжээ.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.