dobu.mndobu

“Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хязгаарлана

“Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хязгаарлана

Маргааш буюу есдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр” болон анхны “Night Marathon Ulaanbaatar 2026” арга хэмжээг хамтатган зохион байгуулна.

Автомашингүй өдрийн хүрээнд 07:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төвийн бүсэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм. Хязгаарлалтын бүс нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл үргэлжилж, Өгөөж, Цэцэг төв, Цаг уурын уулзвар, Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС орчмын замууд хамрагдана.

Хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэд автомашинаа өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд бүсээс гаргах шаардлагатай. Маргааш автомашинаар бүсээс гарах боломжгүйг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Мөн цахилгаан скүүтэр, мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслийг хязгаарлалтын бүсэд нэвтрүүлэхгүй байна.

Харин шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилж, Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Оролцогчид 5, 10, 21 километрийн зайд гүйх бөгөөд бүртгэл дүүрсэн байна.

Энэ жил автомашингүй өдрийг шөнийн марафонтой анх удаа хамтатган зохион байгуулж байгаа бөгөөд зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй аж. Мөн нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар байна.

Иймд иргэд маргааш төвийн бүсээр зорчихдоо автомашины оронд явган алхах, дугуй болон нийтийн тээврээр зорчихыг зөвлөж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.