0
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Дархан-Уул аймагт олгосон зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, хуримтлагдсан зээлийн зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хонгор, Орхон сумын 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тө Тө анд ХХК нь 2022 онд 133,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч, 6х20м2 өвлийн хүлэмж 75 хувийн гүйцэтгэлтэй, 20х6м хүнсний бүтээгдэхүүн хагас боловсруулах цехийг ашиглалтад оруулж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр “Донер кебаб” зоогийн газрыг ажиллуулж, өөрийн цехийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Цаашид хүлэмжийн нарийн ногоогоо өөрсдөө тариалж, нийлүүлэхээр бэлтгэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.