0

“Айчи-Нагояа 2026” XX Азийн наадам Япон улсад үргэлжилж байна.
Боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Билгүүнсайхан Тайландын тамирчин Бохунтод Канпи-г ялж, хүрэл медалийн болзол хангаад байна.
Тэрбээр есдүгээр сарын 30-ны өдөр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Руй Яамагучи-тай тулалдана.
Хоёр тамирчин өмнө нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаанд учраа таарч, тухайн тулаанд Японы тамирчин ялалт байгуулан аваргын алтан медаль хүртэж байсан юм. Харин энэ удаад Азийн наадмын рингэнд дахин учраа таарч буй тэдний тулаан медалийн төлөөх чухал тулаан байх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.