0

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн Сайд нарын бага хурал өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотноо эхэлж, өнөөдөр Сайд нарын бага хурлын нээлтийн үйл ажиллагаагаар үргэлжилж байна.
Энэ хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны хил холболтын төслүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, боомт болон дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшнийг ахиулж, эрчийг хадгалан, бодит үр дүнгээр улам бататган хөгжүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн тэрбээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит үр дүнд хүргэхэд хилийн боомтын хүчин чадал, хил холболтын дэд бүтцийг сайжруулах, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээ буурсаар байгааг дурдаад, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг тогтвортой өсгөх чиглэлээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.



Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.