dobu.mndobu

МАН, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МАН, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Японы Либерал Ардчилсан Намын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Таро Коно нар гарын үсэг зурав.

Уг баримт бичгийн хүрээнд хоёр намын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд улс төрийн намуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Талууд мөн хоёр намын улс төрийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ парламентын гишүүд, боловсон хүчин, залуучууд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх шинэ боломж бүрдэж байгааг онцолсон байна.

Энэхүү Санамж бичиг нь Монгол Ардын Нам болон Японы Либерал Ардчилсан Намын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны харилцаанд улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн баримт бичиг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.