0

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, осол, зөрчил үүсгэж болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж бууруулах, хүний эрх, дотоод хяналтын орчныг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний бүх анги, салбарт иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж дууслаа.
Энэ удаагийн үнэлгээ нь зөвхөн дүрмийн бус харилцаа, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа бий эсэхийг шалгасан ажил биш бөгөөд “Аюулгүй орчин”, “Аюулгүй тогтолцоо”, “Аюулгүй харилцаа” гэсэн үндсэн зорилтын хүрээнд барилга байгууламж, цахилгаан болон инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт, хүний нөөц, сэтгэл зүй, хүний эрх, дүрмийн бус харилцаа, гомдол мэдээлэх тогтолцоо зэрэг өргөн хүрээг хамруулсан юм.
Үнэлгээний эхний шатанд илэрсэн эрсдэлүүдээс нийт 232 эрсдэлийн түвшинг бууруулж, зарим асуудлыг тухайн анги, салбарын түвшинд шуурхай шийдвэрлэлээ.
Харин барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, техник тоног төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлыг төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан үе шаттай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.