0

“Монголын төмөр зам” ТӨХК нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг 2026 оны тавдугаар сараас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Стандартыг байгууллагын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийх, цаашид сайжруулах чиглэлээр дотоод аудит хийх чадавхыг бүрдүүлэх хүрээнд тус компанийн долоон ажилтныг дотоод аудиторын сургалтад хамруулжээ.
Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулах, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Цаашид ISO/IEC 27001 стандартыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд үе шаттайгаар нутагшуулж, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог тогтмол сайжруулах ажлыг үргэлжлүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.