0

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна.
Энэ жилийн аяны хүрээнд томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 293,619 иргэнийг улирлын томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Үүнд 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан болон архаг суурь өвчтэй иргэд багтаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.2 хувьд хүрч, зорилтот бүлгийн 179,546 иргэн вакцинд хамрагдаад байна.
Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байгаа аж. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирусээс хамгаалах бөгөөд томуугийн өвчлөл болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг ч энэ жил эрт эхлэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Түүнчлэн зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүдийн томуугийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ вакцинжуулалтад хамруулж, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.