0
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Баянхонгор аймагт олгосон зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, хуримтлагдсан зээлийн зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 3 сумын 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Арвинбулаг ХХК нь 2020 онд 108,0 сая төгрөгийн санхүүжилт авсан ба механикжсан зоорь барьж ашиглалтад оруулсан. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр нийт 7 га газарт хүнсний ногоо тариалан жилд 20 тн төмс, 5 тн лууван хураан авч, аймгийн 5 хүнсний дэлгүүрт нийлүүлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.