0

Иргэн С.Тэмүүжин УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament цахим системд "Зээлийн муу түүхийг нэг удаа засах" нийтийн өргөдөл санаачилжээ.
Ингэхдээ тэрбээр "Зээлийн муу түүхээс болж иргэд бид хохирч оноогоо нэмэх буюу сайжруулж чадахгүй байна" хэмээн үндэслэл тайлбар бичсэн байгаа юм.
Тус өргөдлийг есдүгээр сарын 29-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа аравдугаар сарын 29-нд дуусахаар байна. Хэрэв энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж, гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-ын түвшинд авч хэлэлцэх юм.
Гарын үсэг зурах холбоос:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.