0

Баавгай хүний аминд хүрсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-ныг шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн Бурхантын ам гэх газарт "Баавгай гэр лүү дайраад байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын нэгжээс тухайн газарт очиж ажиллалаа. Шалгалтын явцад 40 настай эмэгтэй нүүрний хэсэгтээ баавгайд самардуулсан байдалтай, 55 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Эмэгтэйн хувьд баавгайд самардуулчихаад гэрээсээ гараад зугтаасан тулдаа амьд үлдсэн гэж ярьж байна. Одоо эмнэлгийн тусламж авч, биеийн байдал нь хэвийн болж байна. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс нь тодорхой зайд байхыг олж тогтоосон. Энэ оны байдлаар баавгай үзэгдсэнтэй холбоотойгоор Байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар Байгаль орчны газартай хамтраад тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.