dobu.mndobu

ГССҮТ-өөс Туркийн эмч нартай хамтран нуруу нугасны үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-04-25

ГССҮТ-өөс Туркийн эмч нартай хамтран нуруу нугасны үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо.

Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар, Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн доктор, профессор Мехмет Авдоган, Бирол Баятан, Мустафа Кемал эмч нартай хамтран хийх юм.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ны өдөр 12.00-17.00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.