0

Иргэн Б.Болдбаатар УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament цахим системд Төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих санал гаргажээ. Ингэхдээ тэрбээр "Төрийн албан хаагчид төрийн дээд, дунд, доод шат ялгаагүй авлига, албан тушаалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо.
Миний гаргасан өргөдөл нь төрөөс төрсөн тэрбумтан авлигач төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн Монгол Улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлэх боллоо. Авлига албан тушаалын хэрэгт холбогдогч нь 40 сая төгрөгөөр торгуулж өнгөрдөг нь асуудлыг улам дэвэргэж байгаа тул бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгохыг хүсэж өргөдөл гаргалаа" хэмээжээ.
Уг өргөдлийг аравдугаар сарын 9-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа арваннэгдүгээр сарын 8-нд дуусахаар байна. Хэрэв энэ хугацаанд 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх юм.
Гарын үсэг зурах холбоос:
https://petition.parliament.mn/Detail?id=20b9c1f6-dc16-4282-af05-148876e90c4c
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.