0

Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан 1, малд халдсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг санууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.