0

Аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн 172 тохиолдол бүртгэгджээ. Түймэр нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд гарсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байжээ.
Гал түймрийн аюулаас 4,950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалсан байна. Мөн гурван өрхийн найман иргэн, 3,760 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ.
Харин ой, хээрийн гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн байна. Түүнчлэн 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, зургаан автомашин, техник, 131 бод, 1,012 бог мал өртжээ.
Урьдчилсан тооцоогоор гал түймэрт нийт 1,016,908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Аймгуудаас Дорнодод хамгийн олон буюу 61 удаагийн түймэр бүртгэгдсэн бол Сүхбаатарт 39, Хэнтийд 28 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.