0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдрийн 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус жолооч эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.