dobu.mndobu

Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн 50 айлын албан тушаалын орон сууц ашиглалтад орлоо

Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн 50 айлын албан тушаалын орон сууц ашиглалтад орлоо

Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн алба хаагчдад зориулсан 50 айлын албан тушаалын орон сууц ашиглалтад орж, түлхүүрээ гардаж авлаа.

Алслагдсан орон нутагт ажиллаж буй болон шинээр томилогдон очиж байгаа офицер, ахлагчдын хувьд гэр бүлтэйгээ тогтвортой амьдрах орчин хамгийн чухал асуудлын нэг байдаг.

Тиймээс энэхүү 50 айлын орон сууц ашиглалтад орсноор алба хаагч, тэдний гэр бүлийн амьдрах нөхцөл бодитоор сайжирч, түрээсийн болон орон сууцны дарамтыг бууруулахаас гадна мэргэшсэн хүний нөөцийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг нэмэгдүүлж байна.

Улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус орон сууцны барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчид гүйцэтгэсэн юм.

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах нь Зэвсэгт хүчний хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах бодлогын салшгүй хэсэг. Цэргийн алба хаагч үүргээ тайван гүйцэтгэхийн ард гэр бүлийнх нь амьдрах баталгаатай орчин байх ёстой.

Шинэ орон сууцандаа орж буй алба хаагчид, тэдний гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.