dobu.mndobu

Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүлжээ

Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүлжээ

Нэр бүхий этгээдүүд Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн 5 ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.  

Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. 

Иргэн та галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 5126-2425 тусгай дугаарт мэдээлнэ үү. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.