dobu.mndobu

Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охины амийг хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охины амийг хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгов. 

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 4-нд үйлдэгдсэн уг хэрэгт анхан шатны шүүх М.Батчулууныг гэм буруутайд тооцож, тавдугаар сарын 6-нд бүх насаар нь хорих ял шийтгэсэн байна. Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, жирэмсэн эмэгтэйн амийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн болон хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй, жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөлүүдийг Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсан гэж үзсэн байна.

Шүүхийн тайлбарт дурдсанаар, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоогүй үйлдэлд давж заалдах шатны шүүх шинээр зүйлчлэл нэмж, нөхөн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй аж. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

М.Батчулууныг шизофрени буюу F20 оноштой байсан гэх мэдээлэл гарсан ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл нь сэтгэцийн онош бус, гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой хууль зүйн алдаа байсныг шүүхийн тоймд дурдсан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.