dobu.mndobu

ГССҮТ-ийн салбар эмнэлэг сэтгэл заслын өрөөтэй боллоо

ГССҮТ-ийн салбар эмнэлэг сэтгэл заслын өрөөтэй боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэд зориулсан сэтгэл заслын өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа. 

Тус төвөөс БНСУ-ын “SARANBAT” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй юм. 

Сэргээн засах эмчилгээний нэг хэсэг болох сэтгэл заслын өрөөтэй болсноор осол, гэмтэл, түлэгдэлт, хүчирхийллийн дараах стрессийн эмгэг /PTSD/, мөч тайрагдах мэс засал хийлгэсэн, урт хугацаанд эмчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчилгээний үр дүнг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд тохирсон мэдээлэл зөвлөмж хүргэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт танин мэдэхүйн ажлыг зохион байгуулах боломжтой болсон байна. 

Энэ ч утгаараа, тус өрөөг уулзалтын хэсэг, уран зургийн хэрэглэгдэхүүн, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булан бүхий ая тухтай, тайван орчныг бүрдүүлэх байдлаар тохижуулж өгчээ. 


 

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

5 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.