dobu.mndobu

ЦЕГ: 55 тооны бод мал хулгайсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

ЦЕГ: 55 тооны бод мал хулгайсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

Налайх болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, баривчилжээ.

Шалгалтаар 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченж нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.

Одоогоор хулгайд алдагдсан малын эзэд, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас малчид, иргэдийг малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгах, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, бичиг баримтыг шалгахыг анхаарууллаа. Мөн сэжигтэй үйлдэл, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.