0

Иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00–21:00, амралтын өдрүүдэд 10:00–17:00, бүх нийтийн амралтын болон баярын өдрүүдэд 10:00–16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гэрээр асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдэд гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна дүүрэг бүрд нэмэлт үйлчилгээний цэг ажиллуулж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяа хороо, бүсийн амбулатори болон өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, шаардлагатай тусламж, үйлчилгээ авах боломжтой. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудтай утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.