dobu.mndobu

Х.Булгантуяа: Төрийн нууц задруулсан албан тушаалтан ТАГНУУЛ дээр шалгагдаж байгаа гэж ойлгож байна

Х.Булгантуяа: Төрийн нууц задруулсан албан тушаалтан ТАГНУУЛ дээр шалгагдаж байгаа гэж ойлгож байна

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын нөхцөл байдалтай танилцан, холбогдох хүмүүстэй нь уулзлаа. 

Тэрбээр "Хохирогч, өмгөөлөгч гээд найм, есөн хүн шүүх хуралд хамт орсон юм байна. Өөр УИХ-ын гишүүн ч байсан хуулийн дагуу шүүх хурал руу орох эрх байхгүй. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэхээс эхлээд прокурорын яллах дүгнэлт анхнаасаа үйлдэхэд бүх хэргүүдийг нь нийлүүлээд нууцлах дүгнэлт гаргачихсан юм байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хамгийн өндөр зэрэглэлтэй нууц нь "маш нууц" гэдэг зэрэглэлтэй учраас бүгдийг нь нууцлалд авах болчхоод байгаа юм байна. Өөрийнх нь найм, есөн өмгөөлөгч байгаа учраас эрхийг нь хамгаалахын тулд хууль зүйн зөвлөгөө үзүүлээд явж байгаа. 

Иргэдийн хамгийн гол асуугаад байгаа зүйл нь "энэ төрийн нууцын зэрэглэлтэй бичиг яагаад задарчхав" гэдэг байгаа. Төрийн юм уу, албаны тухай нууцыг ямар нэгэн нууцын бичигтэй харьцах ёстой хүний гараар дамжиж тэр бичиг очсон байж таараа гэж хүн болгонд ойлгогдож байгаа. Би ч гэсэн тэгж ойлгож байгаа. Түүнээс тэр бичиг хэн нэгэнд тийм амархан оччихно гэж байхгүй. Бидэнд ч тэр бичиг тийм амархан ирдэггүй. Бүгд тусдаа кодтой, хэнд тэр бичиг очсон бэ гэдгийг цаанаа бүртгэсэн байдаг. 

Нэг бол Тагнуулын байгууллагын дүгнэлтийг үндэслэн прокурор ажилласан байж таараа. Нууцтай холбоотой зүйл Тагнуулын байгууллагаас гардаг. Тэгэхээр тагнуулаас тухайн нууцтай холбоотой бичгийг задруулж, хэн нэгэн албан тушаалтанд хариуцуулсан байж таараа. Тэр хариуцуулсан албан тушаалтан задруулсан бол тагнуул дээр шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа" хэмээв. 

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.