dobu.mndobu

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаар олон улсын эрдэмтэд чуулж байна

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаар олон улсын эрдэмтэд чуулж байна

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ажиллагааны санаачилгууд, улс орнуудын оролцоо, хэтийн төлөв” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 11 жилийн турш “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”-ын тулгамдсан асуудлаар Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ажиллагааны санаачилгууд, улс орнуудын оролцоо, хэтийн төлөв” сэдвээр зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хурлуудын агуулгыг нэгтгэж, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудын үр дүнг тунгаан хэлэлцэхээр төлөвлөсөн нь онцлог юм.

Өмнөх жилүүдэд АНУ, Австрали, Турк, Франц зэрэг улс орны эрдэмтэн судлаачид оролцож байсан бол энэ жил анх удаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас зочин илтгэгч хүрэлцэн иржээ. Энэ нь бүс нутгийн улс орнууд төдийгүй бусад улс орнуудын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, санал дүгнэлтийг сонсох боломжийг олгож, хурлын ач холбогдол, цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж буйг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын цэрэг-улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн орон зайн төлөөх өрсөлдөөн зэрэг дэлхийн улс орнуудад нүүрлэж буй хямралыг цэргийн хүчээр тогтоон барих эрмэлзэл улам бүр давамгайлах болсон нь улс орнуудын эрх ашгийн хуваагдлыг бий болгож буйг та бид харж байна.

Иймд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин, түүнд үүссэн нөхцөл байдал, хамтын ажиллагаанд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар нээлттэй ярилцаж, аюулгүй байдлын таатай орчныг бүрдүүлэх цаг үеэ олсон бодит санал, санаачилгууд гарч, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол сайхан орныг минь зорин ирж, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэж буй зочин илтгэгчид болон хурлын төлөөлөгчид та бүхэнд амжилт хүсье" хэмээв.

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.