0
Огноо2024-03-09
БНЭУ-ын Батлан хамгаалахын штабын дарга, генерал Анил Чаухантай Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд болон Цэргийн атташей хурандаа О.Заяат нар 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, Монгол Улс Элчин сайдын яамны дэргэд цэргийн атташегийн албыг байгуулж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэг шат ахиулж буй явдалд талархалтай байгаагаа илэрхийлээд эрхэм генералд “Хааны эрэлд” Энхийг дэмжих хамтын ажиллагааны олон улсын цэргийн сургуулийн урилгыг гардуулж өгөхийн хамт шинэ албан тушаалд томилогдож ирсэн цэргийн атташе хурандаа О.Заяатыг танилцуулсан байна.
Монгол Улс болон Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоогоод 69 жил болж байна. Мөн хоёр орны Батлан хамгаалах салбар хамтын ажиллагааг 2006 онд эхлүүлсэнээс хойш 18 жил болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын цэргийн алба хаагч нарыг сургах, бэлтгэхэд хамтран ажиллаж хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаа өргөжиж байгааг талууд илэрхийлсэн байна.
Хоёр орны хамтарсан бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургууль жил бүр шинэ сэдэв, агуулгаар төлөвлөгдөн явагдаж, цэргийн алба хаагч нар маань хамтарсан бэлтгэл хийх, бие биенээсээ суралцах, туршлага хуваалцах, тусгай хүчний цэргийг хөгжүүлэхэд их чухал байгааг онцолжээ.
Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд явагдах аливаа үйл ажиллагааг 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд холбож, зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
2 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.