dobu.mndobu

Батлан хамгаалах яам эмэгтэй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ

Батлан хамгаалах яам эмэгтэй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам эмэгтэй алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Энэ үеэр сайд Г.Сайханбаяр батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоо их гэдгийг онцоллоо. Түүнчлэн сүүлийн жилүүдэд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага дахь удирдлага, зохион байгуулалтын ажилд эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэж байгааг хэллээ. Мөн салбарын эмэгтэй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд тал бүрээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Төгсгөлд нь тэрбээр яамны эмэгтэй алба хаагчдад сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, гэр бүлд нь аз жаргал эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.