0
Огноо2024-03-06
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв. Cайд Г.Сайханбаярыг Япон Улсын Батлан хамгаалахын сайд Кихара Минорү Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуултай угтан авч, хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны яриа хэлэлцээ хийв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэлцээний эхэнд Япон Улсын Ишикава мужийн Нотогийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүмүүс эндэн хохирсонд гүн эмгэнэл илэрхийлээд, Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэж, ялангуяа 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч хөгжиж байгааг онцсон юм.
Яриа хэлэлцээний дараа хоёр орны Батлан хамгаалахын сайд нар “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон солилцооны тухай Монгол Улсын БХЯ, Япон Улсын БХЯ хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ агуулгаар өргөжин хөгжих нөхцөл бүрдэж байна. Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчний “Хякүри” бааз болон Японы ҮБХИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, мөн тус улсын цэргийн сургуульд суралцаж буй Монгол Улсын цэргийн алба хаагчидтай уулзаж үүрэг даалгавар өгөв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын Японд Улсад хийж буй ажлын айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.