0
Огноо2024-03-06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албаны эрх зүйн орчныг сайжруулах, ар гэр, нийгмийн хамгааллыг дэмжих, урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн цогц ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр (2024.03.06) Төрийн ордонд болж байна.
Энэхүү чуулга уулзалтыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр нээж хэлсэн үгэндээ төр улсдаа тангараг өргөж, эх орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа амар тайван амьдралын баталгаа, монгол төрийн эрхэм бахархал болж эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хааж буй бүсгүйчүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд, “Ахлагчийн жил” болгон зарласан энэ онд төрийн цэргийн байгууллын тогтолцооны гол цөмийг бүрдүүлж буй ахлагч нарын хөгжлийг тал бүрээр дэмжих асуудлыг цогц бодлогын хэмжээнд авч үзэж, уриа лоозонгийн бус бодит үр дүнд хүрэх өгөөжтэй, үлдэцтэй олон үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн энэхүү чуулган бол анхны томоохон арга хэмжээ төдийгүй “Ахлагчийн жил”-ийг олон нийтэд зарлан тунхаглаж буй албан ёсны нээлт болохыг онцоллоо. Түүнчлэн “Улс орны түүх, хөгжил дэвшлийн аль ч үед монгол эмэгтэйчүүд гэрийн нэг багана мэт түшиг тулгууртай, нөмөр нөөлөгтэй явж ирсэн бөгөөд энэ түүхэн улбааны шууд үргэлжлэл нь бүсгүй заяандаа ахадсан ачаа үүрч, түүндээ хэзээ ч шантарч, мохож халширч үзээгүй мянга мянган эмэгтэй алба хаагчдын маань төлөөлөл, энэ танхимд хуран чуулж буй Та бүхэн юм. Төр улсын маань оршин тогтнохуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн цөмийг бүрдүүлж буй ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулж, ахлагч нарын үүрэг гүйцэтгэх чадавх, мэдлэг, дадлага, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлах, тэдний алба хаах, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах, нийгмийн асуудлыг нь хууль, эрх зүйн хүрээнд, нөөц, боломжид тулгуурлан шийдвэрлэх нь салбарын яамдын цаашлаад ч төр, засгийн анхаарлын төвд байх үндсэн асуудал болж байна” гэсэн юм.
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж үг хэлээд, “Энэ танхимаас шинжлэх ухаанч, бүтээлч, мөн стандартад нийцсэн эрсдэлийг бууруулах ажил хэрэгч санал санаачилга гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний 21,9 хувийг эзэлж, эх орноо төлөөлөн энхийг сахиулах үйл хэрэгт оролцож яваа ахлагч бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэнд хүргэ. Хэзээ ч, хаана ч эрсдэлт нөхцөл байдал үүсэхэд хамгийн түрүүнд үрээ орхиод гарах ээж нар, ханиа үлдээгээд явах гэргий нар бол тангараг өргөсөн алба хаагч та бүхэн минь билээ. Та бүхнээрээ бахархаж, та бүхнийгээ хайрлан хүндэтгэж байна” гэлээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.
Тэрээр “Өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай үйл хэрэгт эмэгтэйчүүд маань эрчүүдтэй мөр зэрэгцэн өдөр, шөнийг үл хайхран халуунд халж, хүйтэн хөрж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Эмэгтэй хүний ажигч гярхай, өндөр мэдрэмжтэй, тэсвэр тэвчээртэй, уян хатан чанар нь мэргэшсэн төрийн тусгай албанд зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд тэд байгууллагын соёл, хамт олны эвсэг дулаан харилцааг бүрдүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж байдаг билээ.
Аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, гамшиг, дайн зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгсдийг хамгаалахад эмэгтэйчүүдийн зөөлөн ур чадвар чухал болохыг дэлхийн энхийн төлөөх хүмүүнлэгийн ажиллагааны туршлага нотлон харуулсаар байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын эмэгтэй энхийг сахиулагчдын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын хувийг дэлхийд үлгэрлэх хэмжээнд нэмэгдүүлнэ хэмээн хэлсэн.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт эрэмбэлэгдэн, цэнхэр дуулгатан бүсгүйчүүдийн маань мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна. Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд эдгээр байгууллагуудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай байдаг.
Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх асуудал төр засаг, мэргэжлийн удирдлагын төв байгууллагын бодлого, үйл ажиллагааны цөмд байх чухал асуудал мөн. Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлж байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байна.
Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байгаа нь тэднийг төрийн тусгай албанд бүрэн дүүрэн ашиглахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно. Мөн эмэгтэй ахлагч нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэх боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байгааг анхаарах нь зүйтэй. Сүүлийн 3 жилд эмэгтэй ахлагч нараас гадаадад мэргэжил дээшлүүлсэн 21, гадаад хэлний дамжаанд суралцсан 130 гаруй, магистр 93, доктор ганцхан байгаа нь чамлалтай үзүүлэлт юм.
Түүнчлэн жилд дунджаар 100 хүрэхгүй эмэгтэй ахлагчид иргэний мэргэжил эзэмшүүлж байгааг удирдах бүрэлдэхүүн анхааралдаа авахыг онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд бид эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал, гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зэрэг олон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Мөн энэ онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Өнөөдрийн энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт нь Та бүхний өмнө тулгамдаж буй аливаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын ажил үйлсийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын үйл хэрэг, бодлого зорилтыг ямагт дэмжин ажиллах болно.
Монгол Улсынхаа аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө эрдэм мэдлэг, эрч хүч, авьяас чадвараа дайчлан зүтгэж байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний бат найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд тань эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Энэхүү чуулга уулзалтад мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Төрлийн цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга болон албаны бусад төлөөлөгчид, эмэгтэй ахлагч нарын төлөөлөл нар оролцож байна.
Сүүлийн жилүүдэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллах эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь олон улсын жишиг, орчин үеийн шаардлагад нийцсэн үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлага, жендерийн тухай ойлголт, үзэл санаа батжиж байгаатай холбоотой юм.
Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж байгаа эмэгтэй ахлагч нарын эзлэх хувийг дараах байдлаар авч үзнэ. Тухайлбал, Зэвсэгт хүчний ахлагчийн албаны бүрэлдэхүүний 16, Хилийн цэргийн 25.4, Онцгой байдлын албаны 15, Цагдаагийн байгууллагын 9, Дотоодын цэргийн 0.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 31, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 38.8, Төрийн тусгай албаны 7.9, Дотоод хэргийн их сургуулийн 47 хувь нь эмэгтэй ахлагч нар байна. Иймд эмэгтэй ахлагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чуулга уулзалтын онцлог, ач холбогдол оршиж байна.
Энэхүү анхдугаар чуулга уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 3300 гаруй эмэгтэй ахлагчаас авсан санал асуулгаар 40 гаруй тулгамдсан асуудал хөндөгдсөнийг үндсэн долоон асуудалд багцалж, чуулга уулзалтаар хэлэлцэн, шийдэх гарц, арга замыг тодорхойлох юм.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.