dobu.mndobu

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг БНХАУ-д айлчлал хийв

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг БНХАУ-д айлчлал хийв

Монгол, Хятадын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг 2024 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Жан Баочүнь-тэй уулзаж, хоёр орны батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор цэргийн эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай асуудлаар ярилцлаа. Түүнчлэн ХАЧА-ийн 304 дүгээр эмнэлэг болон Хятадын Электрон технологийн компанийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, “Монгол цэргийн өдөр”-т зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцов. Ташрамд дурдахад энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны 30 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

14 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

15 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

17 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

17 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.