dobu.mndobu

Ж.Энхбаяр: Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулахдаа үндэсний үйлдвэрүүдээ хамгаална

Ж.Энхбаяр: Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулахдаа үндэсний үйлдвэрүүдээ хамгаална

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах асуудал яригдаж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Энэ бол Монгол Улс нийт 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр экспортод гаргах боломжийн асуудал. Нөгөө талаас мөн Евразийн эдийн засгийн холбоог бүрдүүлж байгаа орнуудын ижил 375 гаруй төрлийн барааг Монгол Улсад хөнгөлөлттэйгөөр нэвтрүүлэх талаар хэлэлцээр юм. Энэ нь урт хугацааны биш түр хэлэлцээр. 

Тодруулбал, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд орохгүй. Евроазийн эдийн засгийн холбоо нэг тал, Монгол улс нэг тал болж, хоёр талын худалдааны түр хэлэлцээрийг байгуулаад, 2-3 жилийн хугацаанд барааг харилцан нэвтрүүлэлцээд үзье гэж байгаа юм. Эдийн засгийн үр өгөөж, алдаа оноо ямар байх вэ гэдгийг харах зорилгоор туршилтын гэрээ байгуулж байна. 

Цар тахлын дараах сургамж бидэнд бий. Бид 19 нэр төрлийн 54 багц барааг дотооддоо үйлдвэрлэх нь улс орны аюулгүй байдлын асуудал. Ямар нэгэн байдлаар хил гааль хаагдах эрсдэл үүсэхэд Монгол Улс энэ 19 нэр төрлийн барааг дотооддоо тарьж ургуулж, үйлдвэрлэж чадаж байвал аюулгүй байдал хангагдана. 

Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан Хүнсний хувьсгалын хүрээнд тавьсан зорилтын 19 нэр төрлийн барааг энэ гэрээнээс тусад авч үзэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тухайлбал, улаан буудай, малын тэжээл, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, тодорхой нэр төрлийн хүнсний ногоонууд,өндөг гэх мэт.  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмж хязгаарлагдмал байгаа энэ үед бид маш цөөн бүтээгдэхүүнийг дотооддоо эцэслэн боловсруулж чадаж байгаа. Тиймээс үүнийгээ хамгаална. Татваруудад зохицуулалт хийнэ" хэмээн хэллээ.

 

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.