0
Огноо2024-02-23
Хаваржилт хүндэрсэн 20 орчим аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан бөгөөд тэд Дундговь аймгийн Мандалговь, Говь-Угтаал, Өлзийт, Гурвансайхан сумдад өвс тэжээл тээвэрлэх, зам давааг нээх үүргийг гүйцэтгэж байна.
Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас ахлах ахлагч Э.Батбаяртай утсаар холбогдож мэдээлэл авахад “Дундговь аймагт зарим хэсгээрээ цас их хэмжээгээр орж, хунгар үүссэн байна. Зарим хэсэгтээ говь учраас цас харьцангуй бага. Манай бүлгийн хувьд хоёр суманд зэрэг ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэж байна. Үүнээс гадна улсын болоод хувийн хэвшлүүдээс өвс тээвэрлээд явах замдаа цасанд боогдох, саатах эрсдлүүд бишгүй их таарч байна. Энэ бүхнийг татан гаргаж, осгож хөлдөх эрсдлээс малчдад тусалъя гэсэн зорилго нэгт нөхдөө хамгаалж байгаа. Дөнгөж сая гэхэд Өлзийт сумын Буянт багийн малчин Н.Нямаа гуайн гадаа өвс, тэжээл буулгаад эргэлээ” гээд дараагийн айлдаа аваачих өвсөө ачаалахаар сумын төв рүү давхиж яваагаа дуулгалаа.
Манай цэргийн алба хаагчдын тусламж дэмжлэгээр малчин олны магнай тэнийж, талархлаа ч харамгүй илэрхийлсээр байгаа билээ. Цэргийн залууст талархал илэрхийлж, гараа далласаар үлдсэн малчин Н.Нямаа гуайтай холбогдож хаваржилтын талаар тодруулахад “Манай нутагт ингэж хүйтэрч байсангүй. Говь нутаг хэзээнээсээ дулаахан байдаг. Энэ жил харин онцгой хүйтэрч, мал ахуй багагүй хоргодлоо. Сая манай гадаа соёмботой “Зил-131”-ээр цэргийн хоёр залуу ирж өвс тэжээл буулгачихаад эргээд буцаад давхилаа. Нар шингэхээс өмнө хүрэх газар, очих айл олон байгаа гээд цай хоол ч тайван удаан идэж амжилгүй хөдөллөө. Зам мөр нь үргэлж дардан байгаасай гэж хүсэх байна. Баярлалаа, хүүхдүүддээ” гэсэн юм.
Хуваалцах:
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
13 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өндөрлөгүүдийн царайгаар эвлүүлэг хийж нийтэлсэн пэйж хуудас ор мөргүй устжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баярын өдрүүдэд зарим боомтыг хаана
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Содбаатар: Метро төслийн хүрээнд 42 цэгт газраас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Онцгой байдлын алба хаагчид 7890 иргэний амь насыг аварчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТОГТООЛ: Явган хүний зам дээр машинаа тавьсан зөрчлийг мэдээлбэл 4,000 төгрөгийн урамшуулал олгоно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Францын хамтарсан Ураны төслийн үр өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.