0
Огноо2024-02-20
Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байна.Тухайлбал,
Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэй үүргээ гүйцэтгэж байна. Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 10 гаруй алба хаагч, долоон нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг гүйцэтгэж эхэллээ.
Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон 8 цэргийн алба хаагч, 4 нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн 8 алба хаагч, 4 нэгж техниктэйгээр 14 тн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд 6 алба хаагч, 2 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 13 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 3 ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн 4 алба хаагч, 2 нэгж техник Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргах үүргийг тус тус гүйцэтгэж байна.
Хуваалцах:
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өндөрлөгүүдийн царайгаар эвлүүлэг хийж нийтэлсэн пэйж хуудас ор мөргүй устжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баярын өдрүүдэд зарим боомтыг хаана
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Содбаатар: Метро төслийн хүрээнд 42 цэгт газраас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Онцгой байдлын алба хаагчид 7890 иргэний амь насыг аварчээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТОГТООЛ: Явган хүний зам дээр машинаа тавьсан зөрчлийг мэдээлбэл 4,000 төгрөгийн урамшуулал олгоно
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Францын хамтарсан Ураны төслийн үр өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.