0
Огноо2024-02-19
Хаваржилт нийт нутгаар хүндэрч, Зэвсэгт хүчний алба хаагчид малчид тээвэрчдэд туслахаар аймаг аймагт томилогдон ажиллаж байна. Хуурай замын цэргийн 11 нэгтгэл, ангийн алба хаагчид туулах чадвар сайтай нэгж техниктэйгээр Төв, Дорнод, Булган, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Дорноговь, Дундговь аймгийн сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, зам давааг нээх, зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэж байна.
Бид Төв аймгийн Эрдэнэсант суманд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ахлагч Ч.Үнэнхүү (256), ахлах ахлагч А.Алтанбаяр (016) нартай утсаар холбогдож, мэдээлэл авлаа.
Ахлагч Ч.Үнэнхүү (256) “Манай ангиас ахлагч Г.Мөнх-Очир, Х.Гансүх, дэд ахлагч Н.Цогнэмэх бид дөрөв хоёр нэгж техниктэйгээр дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бидний үүрэг Эрдэнэсант сумын төвөөс хөдөө малчид руу өвс тэжээл хүргэх юм. Цас их хэмжээгээр орж, нүүр нүдгүй шуурч байгаа учраас тээвэрлэлт, хүргэлт бидний санаснаар хурдан шуурхай явагдаж бас чадахгүй л байна. Өдөрт хол ойрын зайнаас хамааран 4-6 малчин өрхөд л өвс тэжээл хивэг хүргэж байна. Яг одоо гэхэд Давст сумын Буд гэдэг малчин айл руу давхиж байна” гэлээ. Тэрбээр цас хунгарлаж, зам даваа харагдахгүй байгаа учраас орон нутгийн тээврийн хэрэгслүүд цасанд суух нь их байна. Цасанд суусан жолооч хэрэв зам дагуу таарвал аварч, машин тэргийг нь асааж өгч байна гэсэн юм.
Харин ахлах ахлагч А.Алтанбаяр “Өглөө бүр сумын төвөөс өвс тэжээлээ машиндаа ачаалаад гардаг. Олонх малчин 50 гаруй км-ийн зайд амьдарч байгаа учраас тэр хүрэхэд цасанд боогдох хүндрэлүүд ч гарч байна. Өдөрт дунджаар 150 гаруй км зам туулж, 5-6 айлд өвс тэжээл хүргэж байгаа. Нэгтгэлээс миний бие болон ахлах ахлагч Б.Уугантөгс, ахлах ахлагч Г.Сүхбаатар болон Л.Бат гэсэн дөрвөн алба хаагч хоёр нэгж техниктэйгээр ажиллаж байна. Малчид талархлаа харамгүй илэрхийлж, цэргийн залуусын цог хийморь өөдөө байг гэсээр үлддэг. Бид саяхан Шуунай гээд 70 гарсан хөгшнийд өвс хүргэж өгсөн, гурван жилийн цэрэг явснаа дурсаж, ядарч зүдэрсэн олонд хамгийн ойр явдаг хүмүүс бол та нар юм даа гээд баярласнаа илэрхийлсээр байсан” гэлээ.
Хуваалцах:
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
7 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өндөрлөгүүдийн царайгаар эвлүүлэг хийж нийтэлсэн пэйж хуудас ор мөргүй устжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баярын өдрүүдэд зарим боомтыг хаана
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Содбаатар: Метро төслийн хүрээнд 42 цэгт газраас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Онцгой байдлын алба хаагчид 7890 иргэний амь насыг аварчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТОГТООЛ: Явган хүний зам дээр машинаа тавьсан зөрчлийг мэдээлбэл 4,000 төгрөгийн урамшуулал олгоно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Францын хамтарсан Ураны төслийн үр өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Эрдэнэт үйлдвэр байт харвааны олимпын төрлийн нум сум ₮21.7 саяар авна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.