dobu.mndobu

Бүх цэргийн их хар сүлдийн цагаалах тайлгын ёслол боллоо

Бүх цэргийн их хар сүлдийн цагаалах тайлгын ёслол боллоо

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын эхэн сарын шинийн долооны билигт сайн энэ өдрийн морин цагт Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цагаалах тайлгын ёслолыг өргөөнд нь зохион байгууллаа.

Уг ёслолыг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, Төрийн хонжин, хурандаа М.Болдбаатар удирдлаа. Энэхүү ёслолд БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн байгууллага, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцсон юм. “Бүх Цэргийн Их Хар Сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн” гэж үздэг юм. Тийм ч учраас ёслолын дараа Батлан хамгаалах салбарын удирдлагууд Модон луу жилийнхээ ажил үйлс хийморь лундаагаа даатган хар сүлднээсээ адисласан юм. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн өдрүүдэд өргөөнд нь зохион байгуулдаг уламжлалтай нь энэ юм.

Хуваалцах:

|
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.