0
Огноо2024-08-26
“Канад сан”-ийн дэмжлэгээр “Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгуулах” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвд эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цор ганц байгууллага юм. Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг бол зорилтот бүлгийн иргэдэд даатгал байдаггүй. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай авах хэрэгцээ байнга гардаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг хэлж байв.
НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, эрүүл мэнд, боловсролд анхаарах, хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна. Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгдэж, 500-600 орчим нь үйлчилгээ авдаг. Үйлчилгээ авдаг иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний өвчлөлтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байсан. Канад улсын ЭСЯ, “Канад сан”-гийн дэмжлэгээр ийм төв байгуулж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ” гэв.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани “Канад сан хөтөлбөр Монгол Улсад хэрэгжээд 27 жил болж байна. Энэ хугацаанд бид 520 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 14 төсөл хөтөлбөр шалгарсны нэг нь зорилтот бүлгийн иргэдэд зориулсан физик эмчилгээ болон бусад шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилго бүхий чийрэгжүүлэх, сэргээн засах танхим нээх байсан юм. Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулсан шинэ төслийг амжилттай нээж байгаадаа баяртай байна” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 20 дугаар хорооны Майхантын аманд “Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл сургалт хүмүүжлийн цогцолбор төв” байгуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хуваалцах:
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг ХОРИГЛОЛОО
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж, дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдаж авна
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
12 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
38 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
3 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.