0
Огноо2024-09-28
Одоогийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж байгаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач Э.Одонтуяатай ярилцлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүд гурван төвлөрсөн хогийн цэгт жилд 400 мянган тонн хогийг булж устгадаг. Булж устгах арга бол байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна. Тиймээс улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй. Хогоо шатааж, эрчим хүч гаргаж авна. Үлдэгдэл үнс, нурмаар барилгын материал, явган замын хавтан хийж хот тохижилтод нийлүүлнэ. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Гэрээг энэ оны сүүлчээр үзэглэнэ. Түүнчлэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран хэрэгжүүлж дуусах шатандаа байна” гэдгийг хэлсэн юм.
Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээс гадна Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар нийслэлээс хэлэлцээр хийж байгаа билээ. Хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах, боловсруулж барилгын материал үйлдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлыг зөв ангилж, ялгаж сурах хэрэгтэй байна.
Хуваалцах:
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг ХОРИГЛОЛОО
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж, дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдаж авна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.