0
Огноо2024-10-08
Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө 4.8 км цэвэр усны шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энд “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татахаар боллоо. Тухайн компани бидний ажлыг дэмжиж, зөвшилцлөө. Мөн Яармаг орчимд трасс чөлөөлөх хэд хэдэн байршил байна. Тэдгээр аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэх эсвэл трассыг албадан чөлөөлүүлнэ. Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.
Ийнхүү цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүлжүүлэх юм. Цаашлаад нийслэлд олон жил шинэчлээгүй шугам хоолойг шинээр барих, үндсэн гол шугамуудыг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг хотын дарга мөн уриаллаа. Тухайлбал, дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа юм.
Хуваалцах:
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг ХОРИГЛОЛОО
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж, дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдаж авна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.