dobu.mndobu

Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал ирэх сарын 20-ныг хүртэл хойшиллоо

0

НийтлэлчАдмин

Огноо2023-06-30

Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал ирэх сарын 20-ныг хүртэл хойшиллоо
Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2023.06.30) болох товтой байсан. Гэвч Ц.Хулангийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ирэх долдугаар сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болжээ. 
Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ талаар тодруулахад "Ц.Хулангийн өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу шүүх хурлыг 20 хоногоор хойшлуулахаар боллоо. Шүүх хурал долдугаар сарын 20-ны 09:00 цагт болно" гэлээ. 
Сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 98 дахь хоногтоо хоригдож байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд буй юм.

Хуваалцах:

|
Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө

Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө

11 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал

ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

655 шүүрт худгийг засварлаж нөхжээ

655 шүүрт худгийг засварлаж нөхжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ирэх онд давхар зам барина

Ирэх онд давхар зам барина

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 21 градус хүйтэн байна

Улаанбаатарт 21 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.