dobu.mndobu

Гал гарч нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-02-02

Гал гарч нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй “О” нь угаартаж нас баран, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэж, тус цагдаагийн хэлтсээс гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна!

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.